Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар жилийн жилд Сүхбаатарын талбайг талбай биш болгоод удаж буй.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгахаар болж,өнөөдрөөс буулгаж эхэлжээ.
Төв талбайн асарт хэдэн хоногийн өмнө “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг болсон бол цаашид төрөл бүрийн арга хэмжээ хийхээр төлөвлөсөн байжээ.
Гэвч Ерөнхий сайд ийнхүү талбайгаа чөлөөлж байна.
Ерөнхий сайдын албан даалгаварт:
Хууль тогтоомжоор үүрэг болгосон эсвэл Засгийн газраас албан ёсны шийдвэр гарснаас бусад бүх төрлийн форум, хурал, баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, салбарын өдөр зэрэг олон нийтийн арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байх, хурал, сургалт, семинар, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, зардлыг бууруулахыг Сангийн сайд З.Мэндсайхан, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай гэжээ.
