Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Л.Энх-Амгалан “Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлүүдээ нэмэгдсэн цалингаасаа авах түүхэн шийдвэрийг ЗГ гаргалаа. Ингэснээр гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа. ҮЭ-тай маш муу хэлэлцээр хийсэн” гэлээ.
