Энэ жил Эх дэлхийн өдрийг “Бидний хүч-Бидний гараг” уриатай тэмдэглэж байна

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр дэлхий нийтээрээ “Эх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг энэхүү өдрийг энэ жил “Бидний хүч – Бидний гараг” (Our Power, Our Planet) гэсэн уриан дор зохион байгуулж байгаа юм.

“Эх дэлхийн өдөр”-ийн түүх тэртээ 1970 оноос эхтэй. АНУ-ын Висконсин мужийн сенатор Гэйлорд Нелсон Калифорнийн эрэгт гарсан газрын тосны асгаралтын дараа байгаль орчны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахаар энэхүү өдрийг санаачилж байжээ.

Анхны арга хэмжээнд АНУ-ын 20 сая орчим иргэн нэгдсэн нь түүхэн дэх хамгийн том иргэний хөдөлгөөнүүдийн нэг болж үлдсэн юм. Улмаар 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас энэ өдрийг албан ёсоор “Олон улсын Эх дэлхийн өдөр” болгон тунхагласан билээ.

Энэ жилийн хувьд дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгах болон хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлахад гол анхаарлаа хандуулж байна. “Бидний хүч – Бидний гараг” хэмээх уриа нь хүн бүрийн гаргасан жижиг шийдвэр, үйлдэл эх дэлхийгээ хамгаалахад асар их хүч болдгийг сануулж буй хэрэг юм.

Түүнчлэн олон улсын байгууллагууд 2040 он гэхэд хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 60 хувиар бууруулах томоохон зорилтыг энэ өдөр дахин бататгаж, төр засаг төдийгүй иргэн бүрийг байгальд ээлтэй амьдралын хэв маягт шилжихийг уриалж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn