Харбины гэрээ буюу төмөр замын хил холболтын гэрээг УИХ шалгахгүй

Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Харбины гэрээгээр Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах тухай санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй уналаа. Санал хураалтад 114 гишүүн оролцсоноос 43 гишүүн буюу 34.7 хувийн саналаар дэмжлэг хүлээгээгүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар Д.Энхтүвшин, Ж.Золжаргал нар өнөөдөр өглөө энэ талаар мэдээлэл хийсэн. Өмнө нь Д.Ганбат, Ж.Баярмаа нар Харбины гэрээг шалгах Хянан шалгах түр хороо байгуулах санаачлага гаргасныг 40 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байсан юм.

Энэхүү төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг 2025 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авч байсан юм. Арван их наядын алдагдалтай хэмээгдэн байнга хардлагын дунд явж ирсэн энэхүү гэрээтэй холбоотой асуудлыг ийнхүү үнэн, зөв, эсэхүл буруу гэдгийг нь тогтоолгүй ийнхүү орхихоор боллоо.

Үүнийг л нөгөө болдог юм болдгоороо боллоо гэх байх.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn