Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөлийг байгуулсан.

Тус Зөвлөлийг ахалж буй Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Ойрхи дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Төлөвлөгөөнд,

  • Төсөв, санхүүгийн сахилга бат, хэмнэлт;
  • Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх;
  • Эрүүл мэндийн салбарын эм, эмнэлгийн нөөц бүрдүүлэх, тасралтгүй хангах;
  • Түлш, эрчим хүч;
  • Тээвэр логистик;
  • Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн зургаан чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn