Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өгчээ.
Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхланд дараах асуудлуудыг судлан шийдвэрлэх үүргийг өгсөн аж.
Үүнд:
– Гадаадын банкийг дотоодын зах зээлд нэвтрүүлэх
– НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох
– Орон нутагт шилжин суурьшвал ХХОАТ-ыг 15 хүртэлх сая төгрөг дотор чөлөөлөх
– АМНАТ-ийг орон нутагт үлдээх хувийг нэмэгдүүлэх
– Хөрөнгө оруулалтын сангийн татварыг 5 хүртэл жил чөлөөлөх
– Төрийн худалдан авалтын тодорхой хувьд ЖДҮ эрхлэгчдийг оролцуулах
– Туслан гүйцэтгэгчийн төлбөр барагдуулах хугацааг үндсэн гэрээнд тусгах зэрэг үүргийг өглөө.
