Дэлийноюун санааны удирдагч, 90 настай Далай Лам анх удаа Грэммийн шагнал хүртлээ.
Түүний “Meditations: The Reflections of His Holiness the Dalai Lama” хэмээх аудио ном нь Хиндустани сонгодог хөгжмийн аялгуутай, анхаарал төвлөрүүлэлт (mindfulness), энэрэнгүй сэтгэл болон эрүүл мэндийн талаарх бодол эргэцүүлэлүүдийн цуглуулга юм. Лос-Анжелес хотод болсон шагнал гардуулах ёслолын үеэр уг бүтээл “Шилдэг ярианы цомог” (spoken-word album) төрөлд ялалт байгуулжээ. Канадын хөгжимчин Руфус Уэйнрайт түүний өмнөөс шагналыг гардан авсан байна.
Хятад улс 1951 оноос хойш Төвөдийг эзэлж, өөртөө засах муж болгон захирч байгаа билээ. Бээжингийн зүгээс энэхүү шагналыг “Хятадын эсрэг улс төрийн заль мэх хийх хэрэгсэл” хэмээн нэрлэв. Гадаад хэргийн яамны төлөөлөгч Линь Жянь хэлэхдээ, Далай Ламыг “Хятадын эсрэг салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж буй улс төрийн дүрвэгч” гэж тодорхойлсон байна.
Харин Далай лам “Би энэхүү шагналыг талархал болон хичээнгүй сэтгэлээр хүлээн авч байна. Үүнийг би хувь хүний амжилт гэхээсээ илүү бидний дундын түгээмэл хариуцлагыг хүлээн зөвшөөрч буй хэрэг гэж харж байна. Энх тайван, энэрэнгүй сэтгэл, байгаль орчноо хайрлан хамгаалах, мөн хүн төрөлхтний нэгдмэл мөн чанарыг ойлгох нь дэлхийн найман тэрбум хүний нийтлэг сайн сайхан байдалд нэн чухал гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг. Грэммийн энэхүү хүлээн зөвшөөрөлт нь эдгээр утга санааг илүү өргөн хүрээнд түгээхэд тусална гэдэгт талархаж байна” хэмээн Х хуудсандаа бичжээ.
