Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар төдийгүй хөдөө орон нутагт шатахуун олддоггүй бөөн очер дараал байлаа. Замууд дээр уртаас урт очерлрсон машинууд. Тэдгээр нь ШТС-аас шатахуун авахаар очерлож байгаа нь тэр.
Тэгвэл Улаанбаатар хотод өнөөдөр, маргааш нийт 9000 тонн АИ-92 авто бензин буухар болсон гэнэ. Монгол, оросын Засгийн газар хоорондын комиссын хуралд оролцохоор ирсэн Оросын талын дарга Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловтой Ерөнхий сайд, Шадар сайд Х.Ганхуяг нар уулзаж яриа хэлэлцээ хийсний үр дүнд ийн шатахуун ирж байгаа гэнэ.
Өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн, маргааш мөн 75 вагон АИ-92 автобензин бууна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Хоёр өдөр нийт 150 вагон буюу 9000 тонн шатахуун бууснаар Улаанбаатар хот найман өдөр хэрэглэх шатахуунтай болж байгаа БНХАУ-аас 3000 тонн, ОХУ-аас 600 тонн АИ-95 бензин бууна. Оруулж ирсэн шатахууныг бүх ШТС-аар түгээх ажлыг шуурхай зохион байгуулж байна гэж салбар яамнаас мэдээллээ.
