Ц.Чулуунзагдын ах, “Админерал“-ын Ц.Ламжавыг цагдан хорьжээ

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Ц.Ламжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан”, 1.4-т заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлүүдээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байна гэж үзсэн аж.

Тиймээс яллагдагч Ц.Ламжавт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn