Боловсролын сайдын тушаалаар томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр өнөөдөр гарлаа.
• 1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 5-ныг дуустал,
• 6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар явагдана.
Энэхүү шилжилтийн үйл явцыг зохион байгуулах, багш, сургууль, эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх болон цахим сургалтын хэвийн ажиллагааг хангахтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгалаа.
Жич: Бага, дунд ангийн хичээл цахим долоо хоногийн хугацаа дуусмагц “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц”- ийн дагуу амралтын улирал эхэлтэл танхимаар явагдах юм гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
