Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилно

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн 6 жилийн хугацаа дууссан. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилох санал гаргасныг гишүүд нь дэмжжээ.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, хэд, хэдэн томилгоог хэлэлцсэний дотор дээрх асуудал багтжээ. УИХ-ын дарга Н.Учрал бүлэгтээ Монголбанкны ерөнхийлөгчид С.Наранцогтыг нэр дэвшүүлж байгаа гэдгээ мэдэгджээ.

С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2022 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон билээ.

БОЛОВСРОЛ:

1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль
1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр
1999-2001 онд МУИС-ийн ийн Физик математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн
2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер- эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан

АЖЛЫН ТУРШЛАГА:

1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер
1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
2022 онд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд
2022-2025 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn