Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээ боллоо

Өсвөр насны охидын аюулгүй байдлын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “CyberSafe Girls” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 43 хорооны Хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт, арга хэмжээг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн санаачилгаар, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, болон Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
Аяны хүрээнд кибер халдлага болон мэдээлэл, харилцаа холбооны технологи ашигласан гэмт хэргээс өсвөр насны охидыг урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Кибер орчинд охидыг хамгаалах энэхүү арга хэмжээг нээж Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Мэндсайхан үг хэлж, аяны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Манай улс олон улсын кибер аюулгүй байдлын индексээр 194 орноос 103-т буюу “бэхжиж буй” ангилалд багтаж байна. Гэсэн хэдий ч цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж, тэр дундаа охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь өссөөр байна.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр оролцогчид кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замууд, олон улсад нэвтрүүлж буй технологийн шийдлүүд, бодлогын туршлага болон иргэдийн үүрэг оролцооны талаар санал бодлоо хуваалцлаа.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn