Путин Ким Жон Уныг Орост айлчлахыг урьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Бээжинд нэг цаг орчим хугацаанд ганцаарчилсан уулзалт хийсэн. Дараа нь Путин түүнийг ОХУ-д айлчлахыг урьжээ. Энэ тухай РИА Новости агентлагийн сурвалжлагч есдүгээр сарын 3-нд мэдээллээ.

Путин БНАСАУ-ын тэргүүнийг машиндаа суулгаж явахдаа “Бидэн дээр ирээрэй” гэжээ. Тэд маш халуун дотноор салсан гэнэ. Путин, Ким Жон Ун нар бусад улсын тэргүүн нарын хамт Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайн болон дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын арга хэмжээ буюу цэргийн парадыг үзэж сонирхсон билээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn