Зусланд явуулах хүүхдээ улаанбурханы вакцинд хамруулахыг зөвлөв

Улаан бурхан өвчний нөхцөл байдал хүнд байгаа тухай мэдээллийг ХӨСҮТ-ээс өглөө.

Улаан бурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр болон бусад албаныхан дараах мэдээллийг өнөөдөр өглөө.

ХӨСҮТ-ийн нийт орны 86 хувьд улаанбурхны халдвар авсан хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.  Үлдсэн хувьд сүрьеэ болон гэдэсний халдварт өвчтэй хүмүүсийг эмчлүүлж байгаа ажээ.

Улаанбурхан халдварт өвчний эсрэг вакцин бол товлолт вакцин бөгөөд  9 сартай болон 2 настайд заавал хийдэг  халдвар дэгдсэнээс хойш 6-8 сартай хүүхдийг нэмэлтээр дархлаажуулж байгаа аж.

Хэрэв хүүхдээ хүүхдийн зусланд амраах гэж байгаа бол 14 хоногийн өмнөөс эхлэн хүүхдийнхээ вакцинжуулалтын мэдээллийг авч, улаанбурхан халдварт өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдуулахыг зөвлөв. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

ХӨСҮТ-д улаанбурхан өвчний 8648 батлагдсан тохиолдол  бүртгэгджээ.  Үүнээс  6796 хүн эдгэрч,  эмнэлэгт 691 хүн эмчлүүлж байгаа аж. Эдгээрээс  хоёр хүн нэн хүнд эрчиимт эмчилгээнд эмчлүүлж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд улаан бурханаар 7 хүүхэд нас баржээ. Тав нь вакцин хийлгэх насанд хүрээгүй бол хоёр нь вакцин хийлгээгүй байжээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn