УДЭТ-ын талбайд “хогон гэр” баригдаад сар орчим болж байна

“Улаанбаатар биенналь-2025” арга хэмжээ  “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн хүрээнд 2025 оны зургаадугаар сарын 6-20-нд зохион байгуулагдаж байна. Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй уг   арга хэмжээний үзэсгэлэнгийн хүрээнд  УДЭТ-ын урд талбайд хог хаягдлаар чимэглэсэн нэгэн гэр баригдаад сар орчим болжээ.

Хуванцар  ундааны сав, гялгар уут, оосор, зөөлөн агааржуулалтын хоолой гэх зэрэг хог хаягдлуудыг дахин боловсруулан, ашиглаж уг гэрийг чимэглэсэн байна.  Эргэн тойронд нь байгаа худалдаа эрхлэгчид болоод тус газраар зөрж өнгөрч буй хүмүүсийн дийлэнх нь хог хаягдлаар уг гэрийг буулгаасай, өнгө үзэмж муухай байна гэх зэргээр ярилаа. Уг гэрийг санаачилж барихдаа байгаль орчин, хог хаягдлын асуудлыг онцолж барьжээ.

“Улаанбаатар биенналь-2025”-ын хүрээнд  хотын иргэдийн гоо зүйн мэдрэмж, соёл урлаг, уран сайхны хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх  зорилгоор  соёл урлагийн томоохон үзэсгэлэн, наадам зэргийг зохион байгуулж байна.

Б.Номин-Эрдэнэ

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn