
Боловсролын сайд П.Наранбаяр 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа.
Бага ангийн хувьд түгжрэл, агаарын бохирдол, ханиад томууг харгалзан үзэж, арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс нэгдүгээр сарын 26-ны өдөр хүртэл 6 долоо хоног амарна.
Дунд анги арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн таван долоо хоног, ахлах ангийн хувьд мөн арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн амарч, амралтын эхний долоо хоног цахимаар хичээллэнэ. Ийнхүү өвлийн амралтыг нэг долоо хоног сунгаж байгаа тул зургадугаар сард нэг долоо хоног сунаж хичээллэнэ.
Орон нутгийн хувьд бага ангийн өвлийн амралт 5 долоо хоног, дунд, ахлах ангиуд 4 долоо хоног амарч, дөрвөн сарын үеэр нэг долоо хоног илүү амарна.