Ч.Лодойсамбуу: Алдаа нь ил байхад огцруулж чадахгүй юм бол 126 гишүүнтэй парламент байгаад хэрэггүй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байгаа талаараа мэдээлэл хийв.

Тэрбээр “Дарангуйллыг бага багаар тогтоож ирсэн Л.Оюун-Эрдэнэ мэт хүмүүсийн гарт монголын төр удаж болохгүй. Бүхнийг, бүх хүмүүсийг барьж тогтоож чадаж гэж бодож байгаа ч тэгэх боломжгүй гэдгийг тэр залуу нэг ном бүтэн уншсан бол мэдэх ёстой. Л.Оюун-Эрдэнэ байхгүй болоход монголын төр зогсох юм уу, хамгийн ухаантай нь юм уу.

Дараагийн Ерөнхий сайдыг бодоогүй, эхлээд энэ залуу дарангуйлагчаас салах ёстой.  Залуу дарангуйлагчаас салахаас өөр ард түмний хожил гэж юу байх юм. Монголд юу ч хийж болохоо больсон, үгээ ч хэлж болохгүй, бодож ч болохгүй.

Цагдаа нар энэ мэдээлэл биднээс гараагүй гэж байна. Тэр цаасан дээр байгаа материал хэнд байдаг юм, хэн тэгж бичдэг юм, тодорхой. Хүнийг хуурах гэж оролддог үйлдэл бүр төрд итгэх итгэлийг байхгүй болгож байна. Засгийн газрын тэргүүн юм бол харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн ар гэрээс уучлал хүсэх ёстой.
Сүүлийн 4 жилд Ерөнхий сайд байх үед нийгмийн уур амьсгал ямар болсон вэ, сонин, зурагтаар юу гардаг болсон бэ.
Монголчууд өнөөдөр улс төрөөс өөр ярих юмгүй болсон, хүн хөрөнгөтэй, баяжих бүх боломжийг байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, иргэдийг удирдахад хялбар болгож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцроод, эдний гэр бүл МАН-ын хамгаалалтаас гардаг юм бол үнэхээр хэцүү замыг туулна.

Ард түмний өмнө алдаа нь ил байхад Засгийн газраа огцруулж чадахгүй юм бол 126 гишүүнтэй парламент байгаад хэрэггүй” хэмээн ярилаа.

Ч.Лодойсамбуу гишүүний хувьд УИХ-ын 125 гишүүн тус бүрээс огцруулах саналд нэгдэх эсэхийг асууж, хариуг нь иргэдэд түгээнэ гэлээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn