Япон Улсын Эзэн хаан Нарухито Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарухито, Эрхэм Дээд Хатан хаан Масако нар ирэх долдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн талаар Японы asahi.com сайтад мэдээлжээ.
Ойрын хугацаанд Япон Улсын Засгийн газраас уг айлчлалын талаар албан ёсны мэдэгдэл гаргах аж.
Энэхүү айлчлал нь Эзэн хаан Нарухито хаан ширээнд заларснаас хойших түүний гурав дахь гадаад албан ёсны айлчлал болох юм.
Эх сурвалжийн мэдээлснээр айлчлал ойролцоогоор нэг долоо хоног үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах, Үндэсний их баяр наадамд оролцохоор төлөвлөөд байна.
Хатан хаан Масако энэ удаагийн айлчлалд хамт явах эсэх нь түүний эрүүл мэндийн байдалтай уялдуулан шийдвэрлэгдэх бөгөөд хэрэв хамт айлчилбал, Монгол Улсад хийх түүний анхны албан ёсны айлчлал болох юм.
Энэхүү айлчлал нь хоёр улсын түүхэн болон дипломат харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал байх бөгөөд Япон Улсын Эзэн хаан, Хатан хаан нарын Монгол Улсад хийх анхны албан ёсны айлчлалын нэг болох юм.
Эх сурвалж: Asahi.com

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn