![](https://gereg.mn/wp-content/uploads/2025/01/huuhed.jpg)
Налайх дүүрэгт менингококт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа хийгдэж байна. Халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдаж байна. Тухайн тохиолдлын ойрын болон холын хавьтлуудыг илрүүлэн, яаралтай шинжилгээ авч, зөвлөмж өгч байна.
Мөн дүүргийн бүх сургууль цэцэрлэгүүдэд нэн яаралтай ариутгал хийгдэж байна. Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж тандалт судалгаа хийж байгаа бөгөөд маргаашаас “Голомт” цогцолбор сургуулийн Бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, цахим хэлбэрт шилжүүлэхээр болжээ.
Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүх, өндөр халуурсан, биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.