Төсвийн мөнгө уйлдаггүй буюу 50 настнуудад мөнгөн аяга өгдөг Батлан хамгаалах яамны уламжлал

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй таван хүний 50 насны ойд хүндэтгэл үзүүлж, долоон сая төгрөгийн төсөв, мөнгөн аяга бэлэглэсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан.

Тэгвэл С.Бямбацогт “Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье.

Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно.

Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.

Би сайдаар байгаа цагтаа Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй.

Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй болохоо, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно” гэжээ.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Д.Ганхуягийн гаргаан тушаал дээр дараах хүмүүст нэг бүр нь 1 400 000  төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга өгөхөөр тусгажээ.

  • Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
  • Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Цэрэнжавын Одхүү
  • Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, бригадын генерал Маждаагийн Мөнхбаяр
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Баасангийн Эрхэмбаяр
  • Хяналт шалгалтын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын шинжээч, улсын ахлах байцаагч Жадамбаагийн Амаржаргал

Эндээс харахад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг үнэхээр ёс зүйгүй тушаал гаргажээ.  Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Батлан хамгаалах яамныхан 50 нас хүрсэн бүх хүмүүст мөнгөн аяга өгдөг уламжлалтай гэнэ.

Төрийн нарийн бичгийн дарга нь сайддаа ч энэ уламжлалаа тайлбарласан бөгөөд Батлан хамгаалахын сайд нь дахиж ийм зүйл хийж болохгүйг сануулжээ.

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn