Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компаниудад өмнө нь хийж байгаагүй далайцтай шинэчлэлийг хийнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан болж байна.

Энэхүү хурлаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/хэлэлцүүлж байгаа юм. Эдийн засгийн байнгын хороо үдээс өмнө хуралдаж, хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд байсан юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан.

Л.Оюун-Эрдэнэ “2021 онд 43 их наяд төгрөг байсан Монгол Улсын эдийн засгийн багтаамж ДНБ 2024 оны төгсгөлд 82 их наяд төгрөг хүрч, хоёр дахин тэлсэн нь чамлахааргүй үзүүлэлт боловч цаашид тогтвортой тэлэх шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан, ногоон шилжилтийг хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг эрс сайжруулах хэрэгтэй байна. Засгийн газрын хуралдаанаар “Бизнест ээлтэй Монгол” хөтөлбөрийг хэлэлцэж, эдийн засгаа төрөлжүүлэх тогтоол баталсан. Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж, ажиллуулан алт, мөнгө, хүрэл гэрэгэ өгч байхаар шийдвэрлэсэн.

Нийт төрийн өмчит компанийн 44 хувь нь засаглалын хямралд орж, 120 гаруй төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10-хан компани нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна. Харин 43 хуулийн этгээд алдагдалтай ажиллаж байна. Өмнө нь гурван ч удаа энэ асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлсэн боловч лоббид хөтлөгдөн бүтэлгүйтэж байсан. Энэ удаа өмнө нь хийж байгаагүй далайцтай шинэчлэлийг хийнэ гэдэгт итгэж байна” хэмээлээ.

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn