Утааны асуудлаарх тэмцэл ба С.Бямбацогтын мэдээлэл

Энэ жил утаа үнэхээр их, асуудал маш ихээр дагуулж байна. Утааны асуудлаар манай төр засаг хоёр хуваагдчихаад байгааг сүүлийн үеийн хэрэг явдлууд баталсаар байна. Ялангуяа Засгийн газарт утааны асуудлаар маш том хагарал гарсныг УИХ-ын гишүүд, сайд нарын яриа баталж байна. Утаагүй буюу шахмал түлшний үйлдвэр энэ жилээс Нийслэл хотод шилин ирсэн. Үүнтэй зэрэгцээд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар шахмал түлш утааг арилгахгүй, өөр аргаар утаатай тэмцэхээ ярьсаар байгаа.

Тэгвэл Ерөнхийлөгч ч өөрийн зүгээс утааны асуудлыг тайлбарлаж, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн гэнэ. Энэ тухай өнөөдөр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын  сэтгүүлчдэд өгсөн мэдээлэл дарга нарын дунд хагарал байгааг баталж байх шиг.

С.Бямбацогт “Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газрын сайд нар, УИХ-ын дарга болон гишүүд, намын бүлгийн дарга нарыг дуудаж агаарын бохирдлын асуудлаар үүрэг, чиглэл өгсөн. Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад 2019, 2020, 2021 онд Улаанбаатар хот утаагүй болж байсан түүхтэй. Агаарын бохирдол хоёр дахин буурч байсныг бид бүхэн мэднэ. Тэр үеийг бас ярьж байна. Хүн болгон энэ асуудалд анхаарч, түүхий нүүрс түлэхээ больж, станц зуухуудын шүүлтүүрийг сольж байсан. Цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албаныхан хяналтаа маш сайн тавьдаг байсан. Үндэсний хороог байгуулж, уулан дээрээс дурандаад, айлуудыг юу түлж байгааг нь хянадаг байсан.

Түүхий нүүрс, моторын тос том даавуунд шингээж шатааж байна уу, дугуй шатааж байна уу гэдгийг хянаж, хариуцлага тооцож байсан. Үүнтэй адил та бүхэн ажлаа сайжруулбал утааны асуудлыг шийдэх боломж байгаа шүү дээ. Өмнө нь болж байсан ажлыг хоёр дахин бууруулаач. Цаашлаад  гал түлэхгүй байх чиглэлд инженерийн байгууламж барих тал дээр утаанд онцгой анхаараач ээ.

Яагаад мэргэжлийн хяналтыг татан буулгаж, Агаар орчны хяналтыг сайжруулах үндэсний хороог татан буулгав. Яагаад ажлын уялдаа холбоо алдагдаж, утаа ихсэв. Өмнө нь болж байсан сайн туршлага байхад  өмнөхөөсөө дордож байгаа нь та бүхний ажилтай холбоотой байна гэсэн.

Цагдаа, тагнуулын байгууллагад оролцож, хариуцлага хүлээлгэх чиглэл өгсөн. Өмнө нь 2020, 2021 онд агаарын бохирдол буурч, их хөрөнгө зарсан. Энэ бүхэнд анхаарч та бүхэн сайн ажиллахгүй байна гэсэн. Угаар мэдрэгчийг сайжруулах асуудлыг ярьсан. Гэхдээ зуух тараах асуудлыг яриагүй. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн чийглэг 16-17 хувьтай байгаа гэнэ. Уг нь стандартаараа таван хувьтай байх ёстой юм байна. Хариуцсан салбарын сайд, дарга, УОК, Шахмал түлшний үйлдвэрийн ажилтнууд хариуцлагатай ажиллаж, тодорхой хэмжээнд үр дүн гарах ёстой” гэсэн гэв.

Нээрээ ч шахмал түлш анх гарсанаас хойш утаа буурч байгаа нь мэдэгдэж байсан ч эдүгээ дахиад утаа асар их болсны зарим шалтгаан дарга нарын толхилцооноос болж байгааг харж болохоор байна. Уг нь агаарын бохирдол утаа ихсэх болсон тухай асуудлыг Засгийн газрын хариуцсан яамны сайд, дарга нар, Нийслэлийн Засаг дарга тэргүүтнүүд ярих ёстой баймаар. Гэтэл Батлан хамгаалахын сайд ярьж байгаа н_ь хачирхал төрүүлж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn