Т.Доржханд: Монгол Улс эрчим хүчээ экспортлох ажил эхлээд явж байна

Эрчим хүчний реформын үндэсний хороог Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд ахалж байгаа. Тус хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Шадар сайд Т.Доржханд:

Хамтарсан Засгийн газар байгуулагдаад 34 жилийн хугацаанд шийдэж чадаагүй томоохон асуудлуудаа шийдэж, бодит төслүүдээ урагшлуулахыг зорьж байна.
Эдийн засгийн реформын хамгийн чухал суурь нь эрчим хүчний реформ юм. Эрчим хүч үгүй бол эдийн засаг байхгүй. Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй хэдий ч эрчим хүчний шилжилт хийгээгүйгээс болоод эдийн засаг гацчихаад байна.
Харин өнөөдөр эрчим хүчний реформ амжилттай үргэлжилж байна. Эхний ээлжинд өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг дотооддоо хангах нь чухал. Монгол Улс эрчим хүчээ экспортлох ажил эхлээд явж байгаа нь баяртай мэдээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын Саудын Араб, Эмират улсуудад хийсэн айлчлалын үеэр эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүр ордог улс орнуудаас Монголд хөрөнгө оруулах санал гаргаж, энэ талаар харилцан санал солилцсон. Тийм учраас томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэнээр, манай улсаас эрчим хүч худалдан авах улс орнууд нь БНХАУ болон Зүүн өмнөд Азийн улс орнууд байх юм.
Бид өөрсдийгөө зөвхөн эрчим хүчээр хангадаг бус цаашдаа эрчим хүчээ экспортлох ажил бодитой ажил хэрэг болоод явж байна.
Ердөө дөрвөн долоо хоногийн өмнө БНХАУ-ын Засгийн газартай маш сайн яриа хэлэлцээр хийснээр БНХАУ-аас эрчим хүч худалдан авч болж байна, худалдаж ч болж байна.
Үүний үр дүнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хөдлөөд, шийдэгдээд явж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn