БОУАӨЯ болон Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар хамтран олон нийтийн цахим сүлжээнд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу “Таван толгой түлш” ХХК-ийн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж эхэлжээ.
“Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр, баруун бүсийн үйлдвэр, төвийн бүсийн үйлдвэрүүдийг хяналт шалгалтад хамруулж, сайжруулсан шахмал түлшний түүхий эдүүдээс дээж авч нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг, орчмын агаар, хөрсийг дээжийг тус тус авч холбогдох лабораториудад хүргүүлээд байна.
Хяналт шалгалтын хүрээнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явагдаж байна.
Мөн сайжруулсан түлшинд шинжилгээ хийдэг дотоод хяналтын лабораторийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж байсныг битүүмжилж, харьяаллын дагуу Экологийн Цагдаагийн албанд шилжүүлжээ.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам