Скүүтер түрээслэгчдийн хариуцлагын даатгалтай болох, хурдны хязгаар тогтоох зэрэг саналууд Ажлын хэсэг дээр гарчээ

УИХ-ын даргын №76 тоот захирамжаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор мопед, механикжсан тээврийн хэрэгсэл, скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Батчимэг ахалж байгаа аж.

“Мопедыг мотоцикл ангилалд оруулах уу, скүүтерийг мопед ангилалд оруулах юм уу гэдгийг одоо болтол тодорхойлоогүй. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй Замын хөдөлгөөний дүрмэнд ангилал тодорхой бус байна. Цаашлаад насны хязгаар тавих эсэх, хамгаалалтын ямар хэрэгсэл  өмсөх, ямар замаар зорчиж болохыг нарийвчилж тусгаж өгнө” гэж УИХ-ын гишүүн П.Батчимэг онцоллоо.

Мөн жолоочийн хариуцлагын даатгалын адил скүүтер түрээслэгчдийн хариуцлагын даатгалтай болох, хурдны хязгаарыг тогтоох зэрэг саналууд гарчээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn