Ерөнхийлөгч У.Хурэлсүх УИХ-аас баталсан 2025 оны Монгол улсын төсвийн тухай хуульд хориг тавьсан. Уг хоригийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд хүлээн авахаар шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл маргааш хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг хэлэлцэн шийдвэрлэх гэж байна.
Энэхүү хоригийн дагуу УИХ улсын төсвийг хэлэлцэхдээ шинэ дэг боловсруулах ажлын хэсгийг гаргаад буй. Тус дэгтэй ямар байх тухайд УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Засгийн газраас санал авах, төсвийн алдагдал, зардлыг нэмэхгүй байх, гурван удаагийн хэлэлцүүлгээр батлах заалт бүхий дэгийг ажлын хэсгээс оруулж ирлээ” хэмээн мэдэгдлээ.