Хөвсгөлийн Галт суманд болсон 5.6 магнитудын газар хөдлөлт Эрдэнэт, Улаанбаатарт мэдрэгджээ

Өнөөдөр (2024.11.28) үүрийн  04:34:37 минутад  Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт 5.6 магнитудын газар хөдлөлт болжээ. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр,  Архангай аймгийн Жаргалант сумын төвөөс Баруун урд зүгт 40 км,  Хөвсгөл аймгийн Галт сумын төвөөс Зүүн урд зүгт 44 км,  Архангай аймгийн Тариат сумын төвөөс Зүүн хойд зүгт 51 км нь уг газар хөдлөлтийн бүс ажээ.

Харин Эрдэнэт, Улаанбаатарын иргэд газар хөдлөлтийг мэдэрснээ сошиалд хуваалцаж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn