Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр сард найман улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа. Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл , БНХАУ-ын 74, БНСУ-ын зургаа, Узбекистаны дөрөв, Непалийн дөрөв, ОХУ-ын хоёр, Филиппиний хоёр, Киргизийн хоёр, Азербайжан нэг иргэн байна.
Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаагдсан гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
