МУГЖ Г.Ариунбаатар Ардын жүжигчин болно

Энэ сарын 26-нд болох АнхдугаарҮндсэн хууль баталж, БНУ байгуулсан баярын өдөр Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнахаар болсон байна.

Г.Ариунбаатар ОХУ-ын Мариинский театрын гоцлол дуучнаар ажилладаг бөгөөд дэлхийн сонгодог урлагийн томоохон театрын тайзнууд дээр эх орныхоо нэрийг уда дараа гаргаж яваа уран бүтээлч.

Тэрбээр 2011 онд 23 насандаа МУГЖ цол хүртэж, 2024 онд “Чингис хаан” одон хүртэж байсан юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn