Пүрэв гаригт Бүгд найрамдах улс байгуулж, Анхдугаар үндсэн хууль баталсан өдөр тохионо

Энэ сард бүх нийтээр хоёр өдөр амарч байгаа. Эхнийх нь 11-р сарын 10-нд буюу өвлийн эхэн сарын шинийн нэгэнд Монгол бахархлын өдөр тохиоосон учир амарсан.

11-р сарын 26-ны пүрэв гарагт дахин нэг  бүх нийтээр амрах өдөр тохиож буй юм. Гэхдээ энэ өдөр олон хүн, олон сайтуудын мэдээлж буй шиг өдөр биш юм. 1924 оны энэ өдөр Хэмжээт цаазат эзэн хаант улсаас Бүгд найрамдах улс болсон юм. Мөн Монгол улсад анх удаа Үндсэн хууль баталсан өдөр юм.

Тиймээс энэ өдрийг улс тунхагласан өдөр гэж андуурдагаа болих хэрэгтэй.

Монгол улсын Тусгаар тогтнолын өдөр 12 дугаар сарын 29 болой. 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр Монгол улс Тусгаар тогтнолоо сэргээн мандуулж Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсаа байгуулсан юм.

Харин 11 дүгээр сарын 24 бол Тусгаар улс байгуулсан өдөр биш Бүгд найрамдах засаг байгуулсан Үндсэн хуулийн өдөр юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn