Г.Дамдинням: ОХУ-аас буцаж явна. Яриа хэлэлцээний үр дүн эхнээсээ гарч эхэлсэн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу ОХУ-д албан томилолтоор ажилласан билээ.

Г.Дамдинням сайд томилолтынхоо үр дүнтэй холбоотой асуудлаар “ОХУ-аас буцаж явна. Яриа хэлэлцээний үр дүн эхнээсээ гарч сүүлийн 48 цагт манай улсад нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 улсын хилээр нэвтэрч орж ирсэн байна. Манай улсын ердийн хэрэглээний 4-5 хоногийн хэрэглээ юм.

Араас нь өнөөдөр орж ирэх 42 вагон буюу 2520 тонн ирж явна. Өнөөдөр ШТС ууд руу хангалтууд хийгдэж эхэлсэн. Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна.

Маргаашаас Улаанбаатарт түр хугацаагаар мөрдсөн 50К, тэгш сондгойгоор шатахуун олгох, саванд өгөхгүй зэрэг зохицуулалтууд цуцлагдана” гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn