Намд итгэхээ байсан Ж.Батзандан “Богд уул” улс төрийн дугуйлан байгуулжээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийж нийгэм, эдийн засгийн байдал улам доройтсоор байна. Үүнийг системээр нь өөрчлөх ёстой хэмээгээд “Богд уул” гэх нэртэй улс төрийн дугуйлан байгуулж байгаагаа зарлалаа.

Ж.Батзандан “Монголчууд бид улс төрийн зохион байгуулалтын шинэ хэлбэрт шилжих цаг болсон гэсэн саналыг дэвшүүлэв. Намууд биднийг бүрэн төлөөлөх чадамжгүй байгаа тул уламжлалт улс төрийн зохион байгуулалтын хэлбэр болох Дугуйлангийн системээ хөгжүүлцгээе.

Манжийн эсрэг Цэцэгт нуурын дугуйлан, Шилийн Богд, Ганга нуурын дугуйлан гэх мэт ажиллаж байсан шиг Монгол орон даяар дугуйлан босгоё. Дугуйрч сууж байгаа улс орныхоо асуудлыг ярьцгаая. Бид нэгдэж чадвал улсаа босгож чадна. Цомхон бөгөөд зохион байгуулалттай хүч бүхнийг өөрчилж чаддаг” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn