Л.Энх-Амгалан: Яам гэж байна уу, бодлого гэж байна уу, төлөвлөлт гэж байна уу?

Өмнөх Засгийн газрын үед Боловсролын сайд асан П.Наранбаяр хаврын чуулганы эхний өдөр ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Түүний оронд хуучин сайд Л.Энх-Амгалан ирэх нь тодорхой болоод байв.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-амгалан ажлаа авмагц эхний шуурхай хуралдаанаа хийсэн.  Багш нарын цалингийн асуудал өнгөрсөн жилээс эхлээд хамгийн том асуудал болоод байсан. Харин сайдын хувьд эхний шуурхай дээрээ уг асуудлын талаар ийн ярьжээ.

Л.Энх-Амгалан: “Бид багш нарын цалинг хувьсах зардлын тогтолцоо руу шилжүүлж өгсөн. Гэтэл өнөөдөр хувьсах зардлын тогтолцоо эвдэрчихэж.  Сайдыг мэдээллээр хангах удирдлагаар хангах ёстой хүмүүс нь яагаад зоригтойгоор төсвийн хуулийг зөрчсөн нөхцөл байдал үүсгэв. Төсвийн хууль, Хөдөлмөрийн хууль, Засгийн газрын цалин нэмэгдүүлэх тогтоолуудыг зөрчсөн байна!

Тиймээс энэ цалинтай холбоотой тушаалыг зурсан, хянасан, хуулиудыг зөрчсөн бүх албан тушаалтнуудтай би хариуцлага тооцно. Боловсролын салбар 2 цалинтай болчихсон явж байна. Нэмэгдлийг нь хуучин цалингаас нь боддог. Нийгмийн даатгалын санд 70 тэрбум төгрөгийн өртэй.

Жилд 2-3 мянган багш декрет авдаг. Гэтэл одоо декретээ ч авч чадахгүй байгаа шүү дээ. Одоо хэдэн багш өнөөдөр декретээ авч чадахгүй байна. Тэр тооцоо байна уу?

Өнөөдөр хэдэн багш эмнэлэгт хэвтчихээд листнийхээ мөнгийг авч чадахгүй байна вэ. Энэ жил тэтгэвэрт гарах гэж байгаа, тэтгэврээ тогтоолгох гэж байгаа багш шинэ цалингаасаа тогтоолгох уу, хуучин цалингаасаа тогтоолгох уу? Тэтгэврээ шинэ цалингаар тооцоо хийхэд 933 тэрбум төгрөгийн асуудал гарч ирж байна шүү дээ. Яам гэж байна уу, бодлого гэж байна уу, төлөвлөлт гэж байна уу?

Багшийн 3 тулгуурт бодлого хаачсан бэ? Газрын зураглал гэж хийж өгөөд явсан. Тэр хаачсан бэ?” хэмээн яамны удирдах албан тушаалтнуудаас асуужээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn