“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнг АТГ-аас саатуулжээ

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан  “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал  Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-ынхан прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийж, саатуулсан явдал өнөө орой болжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
 Түүнийг  ТӨҮГ-ын захирлаар томилогдсоноосоо хойш албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их  хэмжээний хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдлүүдэд холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ.
“Эрдэнэс критикал минералс”  ТӨҮГ нь хуучнаар “Монголросцветмет” нэртэй байсан билээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn