
“Их өвийн эзэд” үндэсний бөхчүүд, шагайн харваачдын хамтарсан тэмцээн өчигдөр Бөхийн өргөөнд болжээ.
Нөхөрсөг тэмцээний бөхчүүдийн цуваа харвааны төрөлд Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлж, Улсын начин дүүгүүр хэмээх Д.Цэрэнтогтох хоёрдугаар байрт, гуравдугаар байранд Аймгийн арслан Л.Жамбал оржээ.
Багийн харвааны төрөлд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан Монгол Улсын Арслан Д.Ганхуяг ахлагчтай “Номт Даншиг” баг тэргүүн байр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан Аварга Г.Өсөхбаяр ахлагчтай “Алдар спорт хороо” баг дэд байр, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат улсын начин Г.Ганжад ахлагчтай “Дүнжингарав” баг гуравдугаар байрт тус тус шалгарчээ.