Улсын гарди М.Лхагвагэрэл 7 давж “Чингис хаан” цомын эзэн боллоо

Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулсан “Чингис хаан“ цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо.

Барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, Даян аварга Б.Орхонбаяр, Улсын аварга О.Хангай тэргүүтэй чансаа өндөр 128 бөх зодоглосон.

Тус барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат Улсын гарди М.Лхагвагэрэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Даян аварга Б.Орхонбаяр үзүүрлэлээ. Энэхүү барилдааны шөвгийн дөрөвт Ховд аймгийн харьяат Улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн харьяат Улсын заан М.Алтанцоож нар үлдсэн.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn