Н.Учрал: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаас өөр арга зам үлдсэнгүй

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд, Сангийн сайд болон АҮЭБ-ийн сайд нарт АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авах санал боловсруулж, ирэх ЗГ-н хуралдаанд танилцуулах үүрэг өглөө.

Ерөнхий сайд Н.Учрал энэ тухайд “Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаас өөр арга зам үлдсэнгүй. Үнийн өсөлтийг ард иргэдийн нуруунд удаан үүрүүлж болохгүй. АИ-92, Евро-92 шатахууны үнэ хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмэгдсэн.

11-р сараас нийлүүлэлт хэвийн болж байгаа бол үнэ буурч, тогтворжих ёстой. З.Мэндсайхан болон Г.Дамдинням сайд нар үнийн зөрүүг төсвөөс шийдвэрлэх саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуул” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn