Тарваган тахлын сэжигтэй иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа гэнэ

Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлүүлж байгаа тухай мэдээлсэн.

Энэ асуудлаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Сэжигтэй тохиолдол илэрсэн иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьтал болсон 12 хүнийг одоогоор тусгаарлан, өрхийн эмнэлгийн хяналтад байлгаж байгаа аж.

Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид хийсэн (PCR) шинжилгээгээр эерэг гарсан бөгөөд баталгаажуулах, нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм байна.

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол болсон иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа ч өөрт нь мэдрэгдэх зовуурь байхгүй гэнэ. Тухайн иргэний эмчилгээ дуустал хот руу авчрахгүй гэлээ. Ховд аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд тус аймагт хөл хорио тогтоох эсэхийг удахгүй мэдээлнэ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn