Т.Мөнхсайхан: Янжуур болон электрон тамхи аль алин дээр нь онцгой албан татварыг нэмэгдүүлэх шаардлагатай

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх бодлого барихаа мэдэгдлээ.

Тэрээр “Янжуур тамхинд жил бүр татвар нэмэгдүүлснээр хэрэглээг бууруулдаг олон улсын жишиг бий. Манай улс жил бүр нэг ширхэг янжуур дээр 1 төгрөгийн л татвар нэмдэг. Энэ нь хэрэглээг бууруулах бус эсрэгээрээ дэмжих хандлагатай байна.

Татварын томоохон өөрчлөлтийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Үнийг нэмэгдүүлэх нь тамхидалтыг бууруулах хамгийн өндөр үр дүнтэй хэрэгсэл.

Электрон тамхины тухайд янжуур тамхинаас гарах хэрэгсэл гэсэн ойлголт явсаар ирсэн. Нэг хүн электрон тамхиар дамжуулан янжуур тамхинаас гарч байж болох ч хэзээ ч тамхи татахгүй байсан хүүхдүүд, эмэгтэйчүүд тамхинд орж байна. Электрон тамхи хэрэглээнд нэвтэрснээр тамхи татах нас гурваар буурч 15 болсон, эмэгтэйчүүдийн хэрэглээ дөрөв дахин өссөн. Электрон тамхи, янжуур тамхи аль аль нь асар хортой. Онцгой албан татварыг янжуур болон электрон тамхин дээр нэмэгдүүлэх бодлого баримтлах хэрэгтэй” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn