ОЙН САЛБАРЫН ШИЛДЭГ АЛБАН ХААГЧДАД ТӨРИЙН ДЭЭД БОЛОН САЛБАРЫН ХҮНДЭТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож буй Үндэсний их баяр наадмын босгон дээр хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан ойн салбарын төлөөллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ажил, мэргэжлээрээ манлайлан, идэвх санаачилгатай ажилласан яам болон харьяа байгууллагын албан хаагчдад Төрийн дээд болон салбарын хүндэт шагнал гардуулах ёслол боллоо.
Төрийн дээд “Алтангадас” одонгоор:
• ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн дарга Г.Бат
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:
• ЗГХА Ойн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч Г.Ганням
• ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхболд
• ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн Ойн тооллого, менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Мичид
нарыг тус тус шагнаж, эрхэлсэн ажилдаа гаргасан амжилт, салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн урамшууллаа.
Шагнал хүртсэн нийт албан хаагчдадаа халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн улам их амжилтыг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn