Улсын төсвийн хөрөнгөөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сангийн 3,000 га талбайд ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэх ажлыг 2026 оны 6 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус ажлыг Асгат, Суваргын ам, Хөндлөн булаг, Шугуйт, Могой уул, Тогосын нарс зэрэг бүс нутагт гүйцэтгэж, ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэв.
Захиалагч байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Ойн газар”
Гүйцэтгэгч байгууллага: “Хатант Форест” ХХК
Хяналт: Орхоны бүсийн СДОА, Хушаат сумын ЗДТГ, БОХУБ, Байгаль хамгаалагчид
Эрүүл ой – Тогтвортой ирээдүй
