“Дилав хутагт ба Оуэн Латтимор” үзэсгэлэн зургадугаар сарын 12 хүртэл гарна

“Дилав хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлтээ хийсэн бөгөөд зургадугаар сарын 12 хүртэл олон нийтэд үзүүлэх юм.

Энэхүү үзэсгэлэнг Америкийн Монгол судлалын төв, “Дилав хутагт” сан, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан аймгийн музей хамтран зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнгээр  Монголын шашин, төрийн зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжав болон Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, ажил үйлс, тэдний үлдээсэн өв нь Монгол Улс, АНУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлснийг олон нийтэд таниулан сурталчлах юм.

“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэнд дотоод гадаадын архив, номын сан, музейн сан хөмрөг, хувь хүмүүсийн цуглуулгаас урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй ховор нандин өв үзмэрүүдтэй Та бүхэн танилцах юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn