Нийслэлийн орлогч Т.Даваадалайг суллах шийдвэр гаргажээ

Нийслэлийн Засаг даргын санхүү эрхэлсэн орлогч Т.Даваадалайг амралтын өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулж, 48 цагийн хугацаатайгаар баривчилсан. Түүний гэрт нь нэгжлэг хийж, нийслэлийн Прокурорын газраас шүүхэд үргэлжлүүлэн хорих шаардлагатай хэмээн санал гаргасан ч өчигдөр хэлэлцээд суллах шийдвэр гаргажээ.

Туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор саатуулан шалгасан гэх мэдээлэл хөвөрсөөр байна. Т.Даваадалайтай хамт “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн, “Абонк” ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа нарыг баривчилж, орон байр болон албан өрөөнд нь нэгжлэг хийсэн.

Н.Билгүүн нь Хотын орлогч дарга Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан “Анка урбан инженеринг энд дизайн” ХХК-ийг 2024 оны аравдугаар сарын 16-нд нэр шилжүүлэн аваад, 2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тус компанийн нэрийг сольж “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК нэртэй болгосон байдаг.

Түүнийг Т.Даваадалайтай хамаатан садан болохыг ч сошиалд мэдээлсээр байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn