Энэ сарын 12-нд болох УДШ-ийн Шүүгчдийн зөвлөгөөнөөри “Үнэн ба зөв” намын даргаар А.Отгонбаатар сонгогдсоныг бүртгүүлэх тухай, “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам”-ын даргаар Б.Жагар сонгогдсон тухай хүсэлтийг хэлэлцэх ажээ. Мөн “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам”-ын нэрийг Хамтын Сонголт нам (ХСН) гэж өөрчлөн бүртгүүлэ хүсэлт өгснийг хэлэлцэх аж.
Монголын хүний төлөө намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлүүд, мөн Иргэдийн Оролцооны Нэгдэл намын нэрийн товчлол болон хөрөнгийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг тус тус хэлэлцэхээр болов гэж УДШ-ээс мэдээллээ.
А.Отгонбаатар, Б.Жагар нарыг тэмцэгчид гэдгээрээ олонд танигдсан билээ.
