ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМГААЛАХ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БА ШИЙДЭЛ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

”Баяртай-2” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй баруун бүсийн арга зүйн сургалт Завхан аймагт 3 дахь өдөр үргэлжилж байна.
Тус өдөр “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, тулгамдаж буй асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг ХГБХЕГ-ын ахлах мэргэжилтэн У.Долгормаа чиглүүлж зохион байгууллаа.
”Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр ХГБХХЕГ-ын Сургалт судалгаа мэдээллийн төвийн захирал Г.Ариунчимэг
”Өсвөр үеийнхний эрүүл мэндийн чиглэл дэх санаачилга ба үйл ажиллагаа” сэдвээр Кристина Ноблийн Хүүхдийн сангийн захирал Б.Амаржаргал
”Сэтгэцийн гэмтэлд мэдрэмжтэй аргачлалаар өсвөр насныхантай ажиллах нь” сэдвээр Кристина Ноблийн Хүүхдийн сангийн Сэтгэл зүйн хөтөлбөрийн зөвлөх, сэтгэл засалч Миранда Марш
”Монголын өсвөр үеийнхний сэтгэлийн хат, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих дижитал эмчилгээний боломж” сэдвээр Оптимал Эн Макс ХХК-ийн захирал, сэтгэл судлаач Г. Мандухай
”Монголын өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан нь” сэдвээр Оптимал Эн Макс ХХК-ийн судалгаа хөгжүүлэлтийн менежир Ш.Бямбажаргал нар илтгэл тавьж оролцлоо.
Панел хэлэлцүүлэгт Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Баярт, Завхан аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Бадамсүрэн, Баян-Өлгийн аймгийн ХГБХХГ-ын дарга Х.Бауыржан, Говь-Алтай аймгийн ХГБХХГ-ын дарга Б. Алтайбаатар, Увс аймгийн ХГБХХГ-ын дарга Н.Өлзийбаяр нар панелистаар оролцож тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар хэлэлцлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn