Өчигдөр өглөөнөөс эхлэн “Эрс шинэчлэл” хөдөлгөөний нэр бүхий иргэд Өмнөговь аймгийн Цагаан хадны ойролцоох Оюутолгйн баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан.
Уг хууль бус асуудлыг даруй зогсоохыг Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэрийн сайд С.Амарсайханд үүрэг болгосон.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уг асуудлыг “ Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хортой, ноцтойгоор зөрчиж буй үйлдэл” гэсэн.
Тэгвэл ЦЕГ-аас мэдээлснээр баяжмал тээвэрлэлтийн замыг өчигдөр орой 21 цагт нээжээ. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн “Эрс шинэчлэл” хөдөлгөөний иргэдэд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулж, мэдэгдэл, шаардлага өгч, замыг нээсэн байна. Мөн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа ажээ.
“Эрс шинэчлэл” хөдөлгөөний н.Энхбат тэргүүтэй найман иргэн зам хаах ажиллагааг явуулсан байна.
