Кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх “ITACTIC-2025” сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын кибер аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ITACTIC” стратегийн команд штабын хамтарсан дадлага сургуулилт энэ сарын 13–14-ний өдрүүдэд амжилттай үргэлжлэв.
Энэхүү сургуулилт нь гурав дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд 22 байгууллагын 80-иад албан хаагч оролцож, кибер халдлагад хариу өгч, тохирсон техник, тактик, менежментийн арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэв.
Дадлага, сургуульдаа олон улсын стандартын дагуу байгууллагын чиг үүргийг нэгтгэсэн багууд оролцож, кибер аюулгүй байдлын салбарт чадавхаа нэмэгдүүлэн ажилласан юм. Түүнчлэн, Төвүүдийн баг хамт олны оролцоо, хамтын ажиллагаа бодит нөхцөлд бүрэн үнэлэгдэж, цаашид илүү үр дүнтэй хариу арга хэмжээг төлөвлөх, гүйцэтгэхэд түлхэц болгов.
Энэхүү сургуулилт нь Монгол улсын кибер орчны аюулгүй байдал, хамтын хамгаалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй зорилтот алхам бөгөөд цаашид ч идэвхтэй өргөжүүлэн, мэргэжлийн бэлтгэлээ сайжруулахад чиглэсэн чухал үйл явдал боллоо.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn