
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Бауыржаныг томиллоо.
Зайтений Бауыржан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт мэргэжилтнээс эхлэн хэлтэс, газар, агентлагийн дарга хүртэлх албан тушаалд мерит зарчмаар дэвшин ажиллаж байгаа, туршлагатай, салбараа болон салбарын асуудлуудаа мэддэг, мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин юм.
АЖЛЫН ТУРШЛАГА:
• 2008-2009 онд УИХ-ын Тамгын газрын референт
• 2009-2011 онд УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны нарийн бичгийн дарга
• 2011-2012 онд УИХ-ын Тамгын газарт, УИХ-ын гишүүний зөвлөх
• 2016-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХАБЭА-н хэлтсийн дарга
• 2024-2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХБХХЕГ-ын дарга
• 2025 оноос ХБХХЕГ-ын дэд даргаар тус тус ажиллаж байсан.
БОЛОВСРОЛ:
• 1994-2004 онд Баян-Өлгий аймгийн, Өлгий сумын 10 жилийн VI-р бүрэн дунд сургууль,
• 2004-2008 онд ИЗОУИС-ийг хууль, эрх зүйч мэргэжлээр бакалавр,
• 2017-2018 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежмент
• 2022-2024 онд АНУ-д ОCU-г Бизнесийн удирдлагын магистраар тус тус төгссөн.