Маргаашаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний шинэ тариф мөргдөгдөж, өдөрт 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийтийн тээврийн бодлогын газраас дараах мэдээлийг өглөө.
Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж: Автобусны үнийг нэмээгүй.
Иргэн өдөрт хоёр удаа зорчиход 1000 төгрөгөөр зорчдог байсан дээр хоёр зорчилт нэмж, дөрвөн удаа зорчих боломжтой болгосон.
- Дамжин суулт нь 30 минутын хязгаартай байсан бол хугацаа харгалзахгүйгээр өдөртөө 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих боломжтой
- Дамжих суухдаа дараагийн автобус нь өөр чиглэлийн автобус байхыг шаарддыг байсан бол одоо адилхан чиглэлдээ ч сууж болно
Хоёр төрлийн төлбөрийн систем үйлчилнэ. Нэгдүгээрт, Umoney карт болон арилжааны дөрвөн банктай хамтарсан нийтийн тээврийн зориулалтын картуудаа үргэлжлүүлэн ашиглаж болно. Буухдаа заавал уншуулна.
Хоёрдугаарт, нийтийн тээврийн төлбөрийн шинэ систем дээр картаа худалдаж авч болно. Улаанбаатарт 100 байршилд байршуулсан киоскоос картаа худалдан авч, цэнэглэнэ. Нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэггүй бол нэг удаагийн зорчилтыг авч болно. Заавал буухдаа дахин уншуулах шаардлагагүй.
Зориулалтын бус банкны картаар үйлчлүүлэхэд нэг удаагийн суултандаа урьдын адил 500 төгрөг төлнө.