Хүүхэд хамгааллын хуулийн заалтыг мушгин гуйвуулж түгээжээ

Өмнөх УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүд “Согтуудаа гэртээ орохыг хориглосон хууль санаачилжээ” хэмээн цахим орчинд тархаад буй.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22.8-д “Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно” гэж заажээ. Хэрэв тухайн нөхцөл байдалд хуулийн байгууллагад дуудлага өгвөл иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай аж.
Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалтыг мушгин гуйвуулж тайлбарлаж байгаа ажээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2021 онд тухайн Үеийн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар санаачлан өргөн барьж, батлуулжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn